Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирэх жил далд эдийн засгаас 200 тэрбум төгрөгийн орлого нэмж олно гэж тооцсон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Сангийн яамыг далд эдийн засаг гэж хэлж сурч байгаад баяртай байгаа. Энэ жилийн таван хувийн өсөлт дотор далд эдийн засгаас орж ирж байгаа мөнгөний хэмжээгээр өсөлт хэр байна" гэв.

Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "Далд эдийн засгийг бууруулах чиглэлээр бараа бүтээгдэхүүн, ашигт малтмал, экспорт импортыг үе шаттай нэмэх, гаалийн лабораторын дүгнэлтэд үндэслэн татварын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхтэй холбоотой ажлуудыг хийж байгаа. Далд эдийн засаг уул уурхайн салбарт байгаа гэж үзэж байна. Ирэх жил далд эдийн засгийг бууруулах байдлаар 200 тэрбум төгрөгийн орлогыг нэмж олно гэж тооцсон" хэмээн хариулав.

-Далд эдийн засгаас олох орлого дээр зоригтой тоо тавихгүй бол төсөв дээр чинь хатуу ярина шүү-

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "200 тэрбум төгрөгийг далд эдийн засгаас нэмж олно гэж байна. Далд эдийн засагтай тэмцэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Төсөвт мөнгө орохгүй. Энэ тоогоо нэмэх хэрэгтэй шүү, Ж.Ганбат дарга аа. Би Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Зоригтой тоо тавьж ажиллахгүй бол төсөв дээр чинь хатуу ярина шүү гэдгийг хэлье" гэв.

ТОДРУУЛГА: Гурван сурагчийг хуурч сургуулиас нь авч явахыг завдсан 16 настай охиныг хэн болохыг тогтоосон
ТОДРУУЛГА: Гурван сурагчийг хуурч сургуулиас нь авч явахыг завдсан 16 настай охиныг хэн болохыг тогтоосон
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц