Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Гурван сурагчийг хуурч сургуулиас нь авч явахыг завдсан 16 настай охиныг хэн болохыг тогтоосон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 25 секунд

Өнгөрөгч баасан гараг буюу /2022.10.07/-ны өдөр 16 настай охин өөрийгөө цагдаагийн байгууллагаас явж байна хэмээн танилцуулан, ЕБС-ийн гурван сурагчийг мэдүүлэг авна гэж сургуулиас нь авч гарахыг завдсан хэрэг гарсан. Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйг эрэн хайж, хэн гэдгийг нь тогтоосон байна.

Бид уг асуудлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас дараах тодруулга мэдээллийг авлаа.

-Өнгөрөгч баасан гарагт ЕБС-ийн гурван сурагчийг 16 настай охин цагдаагийн байгууллагаас явж байна. Мэдүүлэг авна хэмээн авч гарахыг завдсан хэрэг гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Аль сургууль дээр болсон юм бол?

-Одоогоор сургуулийн нэрийг зарлах боломжгүй байна. ЕБС-ийн сургууль дээр болсон. 16 настай эмэгтэй 12 настай гурван сурагчийг цагдаагийн байгууллагаас явж байна. Мэдүүлэг авах гэсэн юм гэж сургуулиас авч гарахыг завдахад тус сургуулийн багш таарч, бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд бичиг баримтаа аваад ирье гээд гараад явсан байдаг.

-Одоогоор тухайн этгээдийг олж тогтоосон уу?

-Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг хэн гэдгийг тогтоосон. 16 настай "А" гэгч байсан бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгээд, холбогдогч этгээдийг олж тогтоосны дараа ямар зорилгоор тухайн хүүхдүүдийг дуудаж уулзсан талаар мэдүүлэг тайлбар авах ажиллагаа үргэлжилнэ.

-16 настай гэхээр өөрөө ЕБС-ийн сурагч байх магадлалтай шүү дээ. Тухайн этгээд нь ЕБС-ийн сурагч уу?

-Үүнийг эрэн сурвалжлах ажиллагааны дараа тухайн этгээдийг олж тогтоосны дараа мэдээлэл өгөх боломжтой. Одоогоор суралцдаг эсэх, суралцаад төгссөн эсэх талаарх мэдээлэл байхгүй байна.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох мөн хулгайлахыг завдсан гэм мэт хэргүүд их гарч байна. Энэ хэрэг ч мөн адил хүүхэд хулгайлахыг завдсан байж болох уу?

-Хүүхэд хулгайлах, хүн худалдаалах зорилготой байсан уу үгүй юу эсвэл өөр төрлийн залилан мэхлэх гэмт хэрэг байсан уу гэдгийг тухайн этгээдийг олж тогтоосны дараа дэлгэрэнгүй болно. Тиймээс ЕБС-ийн сургуулиуд гаднаас нэвтэрч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгах, хэн гэдэг сурагчийн эцэг эх вэ, ямар ажлаар явж байгааг шалгах, нягтлах шаардлагатай.

Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ танихгүй хүнтэй хэрхэн харьцах талаар анхааруулга өгч байх хэрэгтэй.

-Тухайн гурван хүүхдийг таньдаг байж болох уу. Нэр цохож уулзсан гэхээр ийм хардлага төрж байна л даа?

-Үүнийг ч мөн тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд олж тогтоосныхоо дараа мэдүүлэг авч байж тодорхой болно.

Хакухо М.Даваажаргал аавынхаа хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахыг хүслээ
Хакухо М.Даваажаргал аавынхаа хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахыг хүслээ
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.