Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакухо М.Даваажаргал аавынхаа хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахыг хүслээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай уулзжээ. Энэ үеэр Хакухо М.Даваажаргал “...Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшиж байна. Хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна" гэв.

Мөн өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нийслэл хотод, тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зорилгоо Нийслэлийн ИТХ-ын даргад танилцуулсан юм.

Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана гэж Нийслэлийн ИТХ-ын дарга хэлсэн юм.

С.Эрдэнийн удирдаж буй ҮБХ-ны хуралдаанд Ц.Элбэгдорж оролцож байна
С.Эрдэнийн удирдаж буй ҮБХ-ны хуралдаанд Ц.Элбэгдорж оролцож байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.