Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакухо М.Даваажаргал нэрээ Мияагино болгон өөрчилжээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болсон Хакухо аварга М.Даваажаргал өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийсэн. Тэгвэл Японы иргэн болоод удаж буй тэрбээр зодог тайлсныхаа дараа нэрээ Мияагино болгон өөрчилсөн байна. Учир нь нэгэнт Япон улсын иргэн болсон тул ийнхүү нэрээ ч өөрчлөх шаардлагатай аж.

Энэ тухай эдийн засагч Д.Жаргалсайхан "Хакухо аварга М.Даваажаргал Мияагино нэртэй болжээ. Монголчуудын хувьд бол Мөнхбатын Даваажаргал хэвээрээ. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг. Сумогийн бөхөөс дасгалжуулагч багш болж, дэвжээгээ өвлөн авсан, алдар хүндийн оргилд хүрсэн зам нь амаргүй байжээ.

Яаж амжилтанд хүрсэн, яагаад нэг юмыг төгс хийх, яаж төвлөрөх тухай тэрээр ярьсан. Энэ ярилцлагыг түүний Токиогийн Сумида дүүрэгт байрлах дэвжээн дээр нь хийлээ" гэжээ.

БНСУ-руу үйлдэх шууд нислэгийн давтамж нэмэгдэж, 7 хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломжтой боллоо
БНСУ-руу үйлдэх шууд нислэгийн давтамж нэмэгдэж, 7 хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломжтой боллоо
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна