УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр төсвийн хүрээний мэдэгдлээр орж ирсэн хөрөнгийн зардлын талаар тодруулахад Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "Нийт хоёр их наядын халамжийн зардал байна. Үүний 1.4 их наяд нь хүүхдийн мөнгө байгаа юм. Бид 2022 оны хувьд хүүхдийн мөнгийг ирээдүй өв сангаас санхүүжүүлэх байсан. 2023 онд улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсантай холбоотойгоор зардал нэмэгдэж орж ирсэн. Иймээс "Ирээдүйн өв сан"-д орж байсан зарим төсвийг улсын төсөв рүү оруулахаар хуулийн төсөлд тусгаж оруулж ирсэн" гэв.