Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон голд машинтайгаа живсэн иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн байна.

Энэ тухай дуудлага аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн өчигдөр буюу /2022.10.12/-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт 8 км-т 3 удаа, Шаамарын салаа гэдэг газар хүртэл, хойд зүгт 15 км-т Нарсан сүүл гэдэг газар хүртэл 4 удаагийн давтамжтайгаар, нийт 84 км-т явганаар болон завиар урсаж, мөн 5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж зохион байгуулсан. Аравдугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ЦЕГ: 2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоолоо
ЦЕГ: 2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоолоо
 
Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой
Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.