АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ганбат шинэ даргаар томилогдоод буй О.Цогтгэрэлд өрөөгөө суллаж өгөхгүй. Мөн тамга тэмдгээ өгөхгүй зугтааж байгаа юм. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодруулахад "Бүлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. УИХ-ын хуулийн дагуу явж байна. Хуучин дарга Д.Ганбат өрөө савны асуудлаар хүндрэл үүсгэж байгаа.
1992 оноос хойш бүлгийн дарга нарын ажлаа явуулдаг, бүлэг цуглаж хуралддаг өрөө юм билээ. Төрийн ордонд байгаа өрөө бол хэн нэгний өмч биш. Бүлгийн бусад ажил хэвийн явагдаж байгаа" гэв.