ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украиныг Крымийн гүүрийг зохион байгуулалттайгаар дэлбэлсэн, "терроризм" байсан гэж мэдэгджээ. Тодруулбал, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкинтэй уулзахдаа "Украины тагнуулынхан Оросын иргэний дэд бүтцийн нэн чухал хэсгийг устгахыг зорьсон" гэсэн байна.
Албаныхны мэдээлснээр гүүрэн дээрх дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдсан байдаг. Хохирогчид ачааны машин дэлбэрэх үед ойролцоох машинд явж байсан аж.