Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэсмөрөн“ ХХК-ийн хохирогчид хохирлоо яаралтай төлүүлэх ёстой ч төлөх субьект нь ТӨР биш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

"Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэдэг үгийг Хөвсгөл аймгийнхан батлав. 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн "Бэлтэс мөрөн" ХХК иргэдийн мөнгийг 15-100 хувийн хүүтэй авч, буцаан олгоно хэмээн "Нэмэх даатгал" нэрийдлээр их хэмжээний мөнгө залилсан байдаг.

Мөнгөтэй нь бүх хөрөнгөө өгч, мөнгөгүй нь гэр орон, унаа тэргээ зарж "Бэлтэс мөрөн"-д өгсөн ч нэмэх даатгал биш харин хасах залилан болж хувирсан. Тодруулбал, 2549 иргэн 45.3 тэрбум төгрөгөөрөө хохирчээ.

ЦЕГ-аас компани болон ажилтнуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж, хураан авсан бөгөөд хохирсон иргэдийн хэргийг хэсэгчлэн шүүх рүү шилжүүлсэн талаар мэдээлж байв. Гэтэл өнөөдөр /2022.09.26/ хохирсон иргэдийн төлөөлөл "ТӨР"-өөр хохирлоо барагдуулахыг хүсч, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.

Анх Хөвсгөл аймгийн иргэдийг "Бэлтэс мөрөн" ХХК-ийн дансанд мөнгөө байршуулж эхлэхэд хуульчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн залилан гэдгийг нь анхааруулж байсан ч Хөвсгөлийн иргэд уг анхааруулгыг үл тоон эцэстээ хоосон үлдсэн нь энэ.

Нэг талаар хохирсон иргэд хохирлоо маш хурдан барагдуулах нь зүй ёсны асуудал ч "ТӨР"-өөр төлүүлнэ гэдэг нь зүйд нийцэхгүй байх. Юм болгоны бурууг төр рүү чихдэг үзэгдэл газар авсан нь ердөө энэ жишээнээс харагдаж байна.

Бид хэзээ болтол төрд хамаг ачаагаа үүрүүлэх ёстой вэ. Үүнийг сайтар бодолцох л асуудал. Нэг талаараа "Бэлтэс мөрөн" ХХК, Хөвсгөл аймгийн иргэдийн асуудал нийгэмд маш том анхааруулга боллоо. Ийм учир иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, ямар ч эрсдлээс урьдчилан сэргийлдэг байх нь чухал болоод байна.

Гадаад валютын албан нөөц импортын 4 сарын хэрэгцээг хангана
Гадаад валютын албан нөөц импортын 4 сарын хэрэгцээг хангана
 
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.