Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Бэлтэсмөрөн“ ХХК-иас мөнгөө өсгөж авсан 1600 иргэнийг хариуцагчаар татаж, 11.1 тэрбум төгрөгийг буцаан авна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 41 секунд

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК иргэдийг хохироосон талаар ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Мэдээллээр "Бэлтэсмөрөн" ХХК-д мөнгөө өгч залилуулсан 2549 иргэн байгаа. Хохирлын хэмжээ 45.3 тэрбум төгрөг" хэмээн мэдээлсэн юм.

Тодруулбал Залилах гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Л.Төгс-Ухаан "Бэлтэс мөрөн" компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэргийг шалгаж байгаа. Шалгалтын явцад тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, тус компанийн удирдлага болох 8 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс тус компани болон ажилтнуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгө прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж хураан авсан. Хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Төрийн банк, хаан банк гэх мэт бүх банкны дансаар мөнгөө авч байсан нь тогтоогдоод байгаа" гэсэн юм.

Мөн "Тус компаниас мөнгө өсгөж авсан 1,600 иргэнийг иргэний хариуцагчаар татсан. Эдгээр 1,600 хүнээс мэдүүлэг авахад 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна" хэмээсэн юм.

СХД-ийн үйлдвэр эрхлэгчид нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна
СХД-ийн үйлдвэр эрхлэгчид нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна
 
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.