Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Монгол иргэнийг зодсон орос болон хоёр монгол иргэнийг саатуулан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 59 секунд

ОХУ иргэдээ Украины дайнд дайчлан баривчилж буйтай холбогдуулан манай улс руу орж ирэх орос иргэдийн тоо эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө ОХУ-ын иргэд нийлж, Монгол эрэгтэйн толгойг алхаар цохин хүнд гэмтээсэн талаар бид мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2022 оны 09-р сарын 25-ны 00:30 цагт БГД-ийн ... дугаар тоотод "Нэг орос хүн цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд байна" гэх дуудлагыг шалгахад "Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-н гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна. Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн “Г”, ОХУ иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтэл учруулсан хэргийг БГД-ийн ЦГ үргэлжлүүлэн шалгаж байна" гэсэн байдаг.

Ингээд хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

-ОХУ-ын иргэд манай улсын иргэний тархийг алхаар цохисон хэрэг гараад байгаа. Хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байна. Орос иргэд нэг сарын визтэй орж ирдэг. Улмаар нуцах буцахгүйн тулд хуулийн цоорхой ашиглаж гэмт хэрэгт холбогдон хугацаагаа сунгах гэж байна гэх мэдээлэл ч цахим орчинд явагдаж байна. Тийм боломж бий юу?

-Энэ бол батлагдаагүй, цахим орчинд яваа мэдээлэл байна. Энэ сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсын хилээр орж ирсэн. Ингэхдээ хил дээр танилцсан Монгол иргэнийд очиж байрыг нь түрээслэхээр болсон байдаг. Ингээд энэ сарын 24-ний өдөр тухайн Монгол Улсын иргэний байрных нь танил болох Г-н гэрт орсон. Улмаар Оросын иргэн Д нь Монгол Улсын иргэн Г-н биед халдсан нь тогтоогдож байгаа. Тиймээс хойшлуулалгүйгээр 48 цаг саатуулах арга хэмжээг яаралтай авсан. Мөн хэрэг гарах үед байсан хоёр монгол иргэнийг ч саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хоёр өдрийн дотор Алтанбулаг боомтоор ОХУ-ын 1915 иргэн манай улсад орж иржээ
Хоёр өдрийн дотор Алтанбулаг боомтоор ОХУ-ын 1915 иргэн манай улсад орж иржээ
 
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.