Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Автомашингүй өдөр“-өөр Б.Отгонбаяр гиннесийн шинэ амжилт тогтооно

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

Жил бүрийн намар, хаврын улиралд “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах бөгөөд Д.Сүхбаатарын талбайд 13:00 цагт таеквондогийн олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаярын гарын алга болон өврийг солбиж суниа төрлөөр гиннесийн дээд амжилтыг шинэчлэхээр болжээ.

Тэрбээр гиннесийн амжилтыг шинэчлэхээр өмнө нь гурван удаа хүч сорьсон удаатай. Гарын алга болон өврийг сольбож суниах төрлийн дэлхийн дээд амжилт өдгөө нэг минутад 70 байгаа бол Б.Отгонбаяр энэ амжилтыг 80 болгон шинэчлэх зорилготой байгаа аж.

Энэ үйл явдлыг гиннесийн албан ёсны онлайн шүүгч дэнслэх бол манай улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, МҮИС-ийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, А.Гантулга нар хөндлөнгийн шүүгчээр оролцох юм.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.