Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим орчинд бусдын нэр төрд халдсан этгээдийг 800 мянган төгрөгөөр торгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Иргэн Н нь 2021 оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүк цахим орчинд иргэн У-н зургийг оруулан “иргэн У нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмчлөлийн орон сууцыг залилан авсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, мөн зүйлийн 17 дахь хэсэгт “...Хүний эрх, нэр төр, алдар хүндийг ... хуулиар тогтоон хамгаална” гэж тус тус хуульчилсан бөгөөд иргэн Удвал нь бусдыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд шүүхээр тооцогдож байгаагүй байна.

Энэ тохиолдлыг Эрүүгийн хуульд зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үздэг бөгөөд энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар заасан.

Шүүхээс иргэн Н-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинд түгжигдсэн 1 ой, 3 сартай хүүхдийг эсэн мэнд гаргажээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинд түгжигдсэн 1 ой, 3 сартай хүүхдийг эсэн мэнд гаргажээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.