Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинд түгжигдсэн 1 ой, 3 сартай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг дахь “Цогтжавлан-2” хүнсний дэлгүүрийн автомашины зогсоолд бага насны хүүхэд суудлын автомашин дотор түгжигдсэн тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2022.09.22/ өдрийн 09:35 цагт аймгийн ОБТ-т иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Н-ын Кроун загварын суудлын автомашин дотор И /1 ой, 3 сартай, эрэгтэй/ түгжигдсэн байсныг 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсэж байна.

Баян-Өлгий аймгийн гурван суманд ой хээрийн түймэр гарчээ
Баян-Өлгий аймгийн гурван суманд ой хээрийн түймэр гарчээ
 
З.Энхболд Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны даргын тамгаа гардаж авлаа
З.Энхболд Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны даргын тамгаа гардаж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.