Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 гудамжинд хадан хясаанаас унах гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 22-ны өдрийн 22:20 цагт ОБГ-т ирсэн бөгөөд нийслэлийн аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход тус тоотод оршин суугч иргэн Ж /57 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ хойд талын уулын оройгоос унаад 35 орчим метр өнхөрч, хадан хясааны ирмэг дээр тогтсон байсныг 30 минут ажиллан татан гаргаж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.