Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ: Багануур дүүрэгт 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Багануур дүүрэгт олон жил хүлээгдээд байсан 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орж, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг өнөөдрөөс албан ёсоор үзүүлж эхэллээ.
Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төрөх эмнэлгийг өнгөрсөн 6 сарын хугацаанд коронавирусийн халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм. Ийнхүү зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, шинжилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлэх боломж бүрджээ.
Шинэ төрөх эмнэлэгт Монгол Улсын Засгийн газраас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шийдэж өгөхөөр болсныг мэдээллээ. Өнөөдөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч таван аппарат, түргэвчилсэн оношлуур 1000 ширхгийг нийлүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
Сонгинохайрхан дүүргийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.