Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Тоон гарын үсгийг банкны салбарт нэвтрүүлсэнээр иргэд хаанаас ч үйлчилгээ авах боломжтой болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Хуралдаанаар, Шинэ сэргэлтийн бодлого түүнээс төрийн бүтээмжийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй "Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт болон цахим монгол үндэстэн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн. Үүний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайд уг асуудалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэхэд мэдээлэл технологийн салбарын хөгжлийг ашиглах, цаашлаад авлигалын индексийг бууруулахад ЦХХХЯ голлон үүрэг гүйтцэтгэх ёстой. Тиймээс авлигалын индексийг бууруулахад "Цахим үндэстэн" хөтөлбөрийг илүү чиглүүлэх шаардлагатай гэж ерөнхий сайд үүрэг өглөө.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтийн мэдээллийн хуулийг баталж, зарим мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй байхаар хуульчилсан. Үүнд ашигт малтмалын лиценз, дархан цаазат газраар хэн эзэмшил эзэмшиж байгаа түүнээс гадна иргэд орон сууц худалдан авахдаа комисс ямар шийдвэр гаргасан эсэхийг харах нь нээлттэй болгосон.

Мөн хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд 3 сая 600 гаруй мэдэгдэл цахим шуудангаар илгээгдсэн. Мөн төрийн албаны хүнд сурталтай холбогдуулан тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхийг хурдасгах шаардлагатай болж байна. Иймд ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу тоон гарын үсгийг иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарна. Одоогоор 266 мянган тоон гарын үсэг тараагдсан байна.

Тоон гарын үсгийг банк санхүүгийн салбарт нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд банкны үйлчилгээг орон зай хамаарахгүй хаанаас ч авах боломжтой болох юм. Энэ нь хүнд суртлыг бууруулах нэг хэлбэр болно" гэлээ." гэв.

Ч.Хүрэлбаатар: Логистикийн асуудалд онцгой анхаарч, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг нэмэхгүй байх арга хэмжээ авна
Ч.Хүрэлбаатар: Логистикийн асуудалд онцгой анхаарч, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг нэмэхгүй байх арга хэмжээ авна
 
Гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ
Гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.