Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Логистикийн асуудалд онцгой анхаарч, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг нэмэхгүй байх арга хэмжээ авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа.

Инфляцын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр, "Монгол Улсад эхний долдугаар сарын байдлаар инфляцын түвшин 15.7 хувь байсан өнөөдрийн байдлаар 14.1 хувь болсон. Ингэж буухад мах хүнсний ногооны үнийн бууралт голлож нөлөөлсөн. Энэ бол улирлын чанартай өөрчлөлтүүд. Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь цаашид төгрөгийн ханшийн сулрал, инфляцад нөлөөлөх суурь хүчин зүйл болох эрсдэлтэй байна.

Үүнээс гадна Монголчууд өөрсдөөсөө хамаарах, өөрсдөө зохицуулж болох, бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар үнийн өсөлтийг бууруулахад хувь нэмэр оруулна. Ялангуяа тээвэр, логистикийн асуудалд онцгой анхаарал тавьж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нэмэхгүй байхаар арга хэмжээ авна.

Цаашид үнийн өсөлтөд нөлөөлөх гол зүйл нь төгрөгийн сулрал байх хандлага харагдаж байна. Тиймээс мөнгөний бодлоготой төрийн бодлогыг уялдуулах талаар ярьж холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

БНХАУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Өчигдрөөс Бээжин хавийн 4-5 газарт хөл хорио тогтоох арга хэмжээ авсан нь бидэнд тодорхой эрсдэл үүсгэж байгаа." гэв.

Ажил эхлэхээс өмнө байрыг шалгаж, цэгцтэй орчин бүрдүүлснээр осол болон осол дөхсөн тохиолдол буурдаг
Ажил эхлэхээс өмнө байрыг шалгаж, цэгцтэй орчин бүрдүүлснээр осол болон осол дөхсөн тохиолдол буурдаг
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.