Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Энхтүвшин: Дулааны аргаар боловсруулсан мах цаашид экспортлогдох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Цэцэг, мялзан өвчин гарч байна. Цэцэг өвчний вакцины татан авалт хэвийн байгаа гэж байна. Тэгвэл мялзан өвчний вакцины татан авалт ямар байгаа вэ. Мөн хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа ажилчдын урамшуулал, томилолтын зардал, холбогдох зардлуудыг хэзээ гаргаж өгөх вэ. Одоо хүртэл мялзангийн хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа хүмүүс урамшууллаа авч чадаагүй байна.

Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлыг ихэнх гишүүд ярьж байна. Дарханы арьс ширний үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ. Хэрвээ орохгүй бол арьс, шир бусад малын гаралтай бүтээгдэхүүнээ түүхийгээр нь боловсруулах ажлыг яаралтай хийгээч.

Эмээлтийн захад ямааны арьс 1000 төгрөг гэж байна. Түүхий эдийн ханш үнэгүй болж байна.

Цаашдаа дулааны аргаар боловсруулсан мах экспортлогдох юм уу. Хэрвээ гарахгүй бол гадаад дотоодын компаниуддаа хэлээч ээ. Үүнд хариулт өгнө үү" гэлээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргах асуудлаар шийдвэр гаргуулахаар өнөөдрийн ЗГ-ийн хуралдаанд оруулсан байгаа. Цаашид экспортолно. ЗГ-аас тавьж байгаа гол шаардлага бол эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан махаа л гаргая гэж байгаа. Түүнээс экспортыг хаана, хорино гэсэн ойлголт байхгүй. Дарханы арьс ширний цогцолборын хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компани байгууллаа. Техник эдийн засгийн үндэслэлээ бүрэн боловсруулж дууслаа.

Барилга угсралтын ажлын тендер зарласан. Сонгон шалгаруулалт дууссан. Шаардагдах бичиг баримтууд бүрэн дуусч байна. Италийн талтай хамтарч байгаа. Энэ хүрээндээ тоног төхөөрөмжийнхөө сунгалтыг хийгээд явж байна. Энэ ажил есдүгээр сард нэлээн урагшилна" гэлээ.

ШӨХТГ: Авто зогсоолын эхний 15 минут төлбөргүй боллоо
ШӨХТГ: Авто зогсоолын эхний 15 минут төлбөргүй боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.