Төлбөртэй авто зогсоолоор дамжин өнгөрөх болон хүн буулгаад хөдлөхөд 500 төгрөг авч байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа тул журамд өөрчлөлт оруулах тухай саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн. НИТХ-аас 2022 оны долоодугаар сарын 01-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар журамдаа өөрчлөлт оруулж авто зогсоолын эхний 15 минутыг төлбөргүй болголоо.
Энэ талаар ШӨХТГ-аас мэдээлсэн ба, "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Хэрэглэгч та бүхэн гомдол саналаа
• Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115
• ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11
• Цахим хаяг: afccp.gov.mn
• Цахим шуудан: [email protected]
• “e-barimt.mn” хавсралт болон цахим хаягаар
• https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм гэсэн сувгаар ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу" гэжээ.