Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Тагнуулын газраас Ковид-19-ийг хүн бүтээгээгүй гэж дүгнэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-ын Тагнуулын удирдах газраас коронавирусийг хүн бүтээгээгүй гэх дүгнэлт гаргажээ.
  • Гэвч тэд вирусний гарал үүслийг үргэлжлүүлэн судалж байна.
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар коронавирусийг Хятад улс бүтээсэн гэж буруутгаж байсан юм.

АНУ-ын Үндэсний тагнуулын удирдах газраас шинэ төрлийн коронавирусийг хүн бүтээгээгүй гэх дүгнэлтийг гаргажээ. Гэхдээ вирусийн гарал үүслийг шалгаж, амьтнаас хүнд халдсан, эсвэл Хятадын лабораториос гадагш алдагдсан эсэхийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Дүгнэлтийг АНУ-ын тагнуулын байгууллагуудын мэдээллийг нэгтгэдэг Үндэсний Тагнуулын Удирдах Газраас гаргажээ.

Дональд Трамп болон түүний засаг захиргаа коронавирус дэлхий даяар тархсанд Хятадыг буруутгаж, саяхан Трамп коронавирусийг Уханийн лабораториос алдсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.Түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан гадаадын мэргэжилтнүүдийг Уханийн лабораторид нэвтрүүлж, коронавирусний гарал үүслийг судлуулахыг БНХАУ-ын талд уриалж байсан юм.

Харин БНХАУ-ын зүгээс шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх мэдээллийг ямар ч үндэслэлгүй, зохиомол зүйл хэмээн няцаасан юм. 

Дэвсгэр мэдээлэл: Ковид-19 халдвараар өнөөдөр дэлхий даяар нийт 3.1 сая хүн өвчилж, 220,000 гаруй хүн нас бараад байна

 

Москва хорооллын урд талын замыг өнөө орой ХААНА
Москва хорооллын урд талын замыг өнөө орой ХААНА
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.