Иргэд АНН-үүд ажлын байран дахь ажил хаялтаа эхлүүлэн, өөрсдийн зургуудаа цахим орчинд нийтлээд эхэлжээ.
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ. Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа 2020 оны 5 дугаарын сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг "Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал" нэртэйгээр цахим орчин болон Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд өнөөдөр 9.30-10.15 цагийн хооронд ажил хаялт зарлаж буйгаа компанийхаа пэйж хуудсаар болон хувийн профайлаараа LIVE хийж мэдэгдэх юм. Түүнчлэн “Ажилтайгаа үлдмээр байна”, “Эдийн засгийг авраач” “Коронавирусын хөлд бизнесүүд сөхөрлөө” гэх мэт уриа лоозон барьж зургаа авахуулан Facebook болон Instagram стори, Пост хийх юм.
Цахим жагсаалд нэгдэхээ МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 500 гаруй ААН мэдэгджээ.
Энэхүү жагсаалаараа Төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, байгаа олсон дэмжлэгийг хүсч байгаа юм.