Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад гацсан “Одууд” юу гэж хэлэв?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 37 секунд

Манай улс гадаадад байгаа монголчуудаа эх орондоо авчрах зорилго бүхий тусгай үүргийн онгоцуудаа ээлж дараатайгаар нисгээд байгаа билээ.Гэсэн хэдий ч цаана үлдсэн эх орондоо ирэх хүсэлтэй хэдэн мянган иргэд байгаа юм. Үүний дотор олны танил ямар ямар эрхмүүд байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Бээжингийн олимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган БНСУ-д эхнэр дөрвөн хүүхдийн хамт гацжээ. 

Э.Бадар-Ууган: "Би эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт ирээд гурван сар орчим болж байна. Гэр бүлийнхнээ амрааж, өөрөө ажил хэргээ бүтээгээд яг буцах гэтэл нислэгийг зогсоосон. Элчин сайдын яаманд хэд хэдэн удаа хандсан ч тусыг эс олов. Би яах вэ. Ядаж эхнэр, дөрвөн хүүхдээ нутаг буцаамаар байна. Нөгөө дүрэм, журам хаана, хэнд хэрэгжээд байгааг нь ойлгохгүй юм" гэжээ.

The Hu хамтлаг 2020 оны аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаад Австралид хөл хорионд ороод байгаа юм. 

Энэ талаар The Hu: "Эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн ч чартер нислэгт багтаж чадаагүйн улмаас хоёр сар гаруй Австрали улсад байрлаж байна. Бид хамгийн хямдхан зочид буудалд байрлаж, нөхцөл байдал тун хүнд байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл гудамжинд гарахад ойрхон байна."

Хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Ж.Дашдондог: Бид энэ ондоо багтан хоёр дахь цомгоо гаргах ёстой. Энэ жил зогсвол гэрээгээ цуцлах эрсдэлтэй. Амжилттай яваа хамтлагийн хувьд хоёр дахь цомог хамгийн чухал. Гэрээний дагуу бүх зардал бидэнд өр үүсгэж байна.

Загвар өмсөгч Нора: Загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин коронавирус голомтлон тархаад буй Итали улсад байгаа. Тэрээр энэ талаар гуравдугаар сарын 18-ны өдөр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

"Тусгай үүргийн онгоц нь Италид ирэхгүй л байх даа. Энд бид хөл хорионд орсон, бүх нислэг цуцлагдсан. Маш олон монгол хүн эндээс явж чадахгүй гацаанд сууна. Жинхэнэ коронавирусний голомтод хүнд нөхцөлд байан. Уг нь Монгол улсаас хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс Италид байгаа монголчууд л байна. Энд коронавирус тусвал эмнэлэг орлоо ч ачааллаа дийлэхгүй тул хүлээж авахгүй. Бүр хүндрэхээс нааш тоохгүй. Үхсэн ч оршуулах газар нь дүүрсэн. Аймшигтай хэцүү нөхцөл үүсчихлээ. Бид ч гэсэн эх орондоо буцмаар байна" гэв.

Н.Цэлмүүн, Б.Баттүшиг: МАК-ийн захирал Н.Цэлмүүн, нөхөр Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нар БНСУ-д гацжээ.

Энэ талаар Б.Баттүшиг: Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Миний бие тусгай үүргийн нислэгт багтахгүй гэдгээ мэдээд өргөдөл өгөөгүй. Залуу хүн байна даа ахмад настнууд, хүүхдүүд нутаг руугаа түрүүлж явахыг дэмжиж байна. Харин энэ 2 харьмаар байна л гээд байгаа" гэсэн бол өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа

"Би ахмад настай, өвчин зовлонтой хүмүүс эх орондоо буцахыг дэмжээд буцах өргөдөл өгөөгүй ээ гэж өмнө нь хэлж байсан. Одоо ч Сөүлд байна" гэв.

Н.Амаржин: “Universal” сургалтын төвийн захирал, “Comedy lab” клубын комедиан Н.Амаржин эхнэр хүүхдийн хамт АНУ-ын Колорадо мужид гацжээ. 

Энэ талаар Түүний эхнэр Г.Танан: Энд гацсан бүх иргэд л эх орондоо харих хүсэлтэй байна. Өдөр бүр хүсэлтээ утсаар болон элчин сайдын яамны цахим хуудсанд сэтгэгдэл бичиж үлдээж байна. Цар тахлаас үүдэн хүнс өргөн хэрэглээний барааны дэлгүүрээс бусад бүхий л газрын үйл ажиллагаа зогссон учраас  ажиллаж амьдардаг монголчууд ажилгүй хэцүү байгаа. Улс эх орондоо байгаа, хүний нутагт, гадаадад байгаа монголчууд минь хаа хаанаа  хүлээцтэй байж, бие биенийхээ байр байдлыг сайн ойлгоосой  гэж хүсч байна.

Ч.Номин, Г.Бат-эрдэнэ: Mongol TV-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин болон нөхөр Г.Бат-эрдэнэ нар МАК-ийн захирал Н.Цэлмүүн, нөхөр Б.Баттүшиг нартай хамт БНСУ-д байгаа юм байна.  Учир нь Б.Баттүшиг Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Миний бие тусгай үүргийн нислэгт багтахгүй гэдгээ мэдээд өргөдөл өгөөгүй. Залуу хүн байна даа ахмад настнууд, хүүхдүүд нутаг руугаа түрүүлж явахыг дэмжиж байна. Харин энэ 2 харьмаар (Г.Бат-эрдэнэ болон Бадар-ууганы хамт авахуулсан зураг)байна л гээд байгаа" хэмээн жиргэсэн юм.

Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг: Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг АНУ-д гацаж өчигдөр буюу 4дүгээр сарын 30-ны өдөр ниссэн УБ-Сөүл-УБ чартер нислэгт багтан эх орондоо ирж байгаа мэдээлэл байгаа юм.  Түүнийг Завхан аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөнө гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Энэ жилийн УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймгаас нэр дэвших юм. Гэвч Тайланд улсад гацсан тэрээр чартер нислэгээр эх орондоо ирэх боломж хайсаар байгаа аж.

“King Tug ”Н.Төгсцогт: Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын болон ДАШТ-ний мөнгөн медальт, “King Tug” хочит Н.Төгсцогт IBO болон WBC холбооны хагас хөнгөн жингийн мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөө тулалдахаар АНУ-руу зорчсон билээ. Тулааны дараа АНУ-ын нөхцөл байдал хүндэрч хөл хорио тогтоосон тул тус тамирчин тэнд гацсан байна.

Ажнай Бат-Эрдэнэ: Дашдэмбэрэлийн гэхээсээ “Ажнай” хэмээх “овог”-оор нь Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнийг хүмүүс илүүтэй мэднэ. Тэгвэл тэрээр өчигдөр буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр ниссэн УБ-Сөүл-УБ чартер нислэгт багтан эх орондоо ирж байгаа юм байна.

Ч.Ганхуяг: “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал“ Ганхуяг Бельги улсад гацан эх орондоо ирж чадахгүй байгаа юм байна. Тэрээр гадаадад гацсан монголчуудын төлөөлөл болгон иргэдээ эх орондоо татаж авах саналыг эхлүүлэн “Гадаадад гацсан Монголчууд" нэртэй фэйсбүүк группыг нээжээ

Тус группд иргэд тус бүрийн оршин суугаа улсынхаа нөхцөл байдал, элчин сайдын яамдын үйл ажиллагаа, тусгай үүргийн онгоцонд багтахад ямар асуудал үүссэн зэрэг асуудлуудаа хуваалцаж нэгэндээ зөвлөж байгаа юм байна.

НИТХ-ын сонгуулийг 23 тойрог, 45 мандаттай зохион байгуулахаар баталлаа
НИТХ-ын сонгуулийг 23 тойрог, 45 мандаттай зохион байгуулахаар баталлаа
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.