Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: Банкны салбараа татаж унагаах гэлээ гэж шүүмжилж байна, хууль бусаар ашиг олж оршин тогтнодог салбар байж болохгүй

Огноо
Унших
2 минут 3 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны нэр бүхий 9 банканд хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж дуусгасан. Улмаар ипотекийн зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа билээ.

Энэ асуудалтай холбогдуулан ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Банкны зээлийн шимтгэл 1 хувийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өглөө 1хувийг нь өг гэдэг нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, нөгөө яригдаад байдаг тендер авч өгөөд хувь авдаг гэдэг шиг л харагдаж байна.

Тиймээс банкнууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй.

- Иргэд бүгдээрээ 1 хувиа авна гэвэл яах вэ? гайгүй явж байгаа банкны салбараа татаж унагаах гэж байна гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна.

- Хууль бусаар ашиг олж оршин тогтнодог салбар байж болохгүй. Салбар нь уначих вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар чимээгүй амаа хамхиж, нүдээ аниад сууж болохгүй.

Тэгээд ч банкнууд иргэдээс хууль зөрчиж 1 хувийг аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлээд хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа.

30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно" гэв.

Байгууллага бүр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” байнгын комиссыг байгуулж ажиллана
Байгууллага бүр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” байнгын комиссыг байгуулж ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.