Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэржим өргүүлэх” нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй ламд холбогдох хэргийн шүүх хурал МАРГААШ болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам Ө нь айлд засал хийнэ гэж очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлэх хэрэгтэй байна" дуудаж гаргаж, автомашиндаа суулган хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Эл хэрэгт холбогдуулан шалгаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч Ө-д холбогдох тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Ийнхүү наймдугаар сарын 3-ны өдөр гэм буруугийн шүүх хурал болох ёстой байсан боловч шүүгдэгч дахин өмгөөлөгч нэмж авна гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, товыг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан байдаг.

KFC-ийн багцнаас хордсон гэх иргэн: Хүргэлтээр захиалсан тахианд надаас гадна хоёр найз маань хордсон
KFC-ийн багцнаас хордсон гэх иргэн: Хүргэлтээр захиалсан тахианд надаас гадна хоёр найз маань хордсон
 
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.