Ардчилсан намаас НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын айлчлалтай холбоотойгоор өнөөдөр /2022.08.11/ мэдээлэл хийсэн.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Н.Энхбаяр Үндсэн хууль боловсруулна гэж байхгүй, энэ хүнийг амраа.
Сүүлд яригдаад байгаа албан бус мэдээллээр Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж Үндсэн хуулийн шинэ төсөл эхлүүлэх гэж байгаа юм байна. Өнгөрсөн наадмын үеэр эрх баригч нар Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж гишүүд орон нутагт ажилласан. Ямар ч төсөлгүй ҮХНӨ гэж яриад байгаа. Монголчууд төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүйтэй адил ямар ч Үндсэн хуулийн төсөл цаасан дээр буугаагүй байхад юу хэлэлцүүлээд яваад байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь үнийн өсөлт, эдийн засгийн уналт зэрэг болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг бүдэгрүүлэх гэсэн эрх баригч нарийн ойрын зайны жижиг улс төр гэж харж байна. Нөгөө талдаа Н.Энхбаяр гуай Үндсэн хууль хийнэ гэж юу байхав, энэ хүнийг улс төрийн тэтгэвэрт нь гаргаж амраах цаг нь болсон. Үндсэн хуулийг хийх гэж байгаа бол параламентад суугаа намууд болон Улсын Их хурлын түвшинд яригддаг болохоос биш гүйцэтгэх хуулийн түвшинд улс орны үндсэн суурь болсон Үндсэн хуулийг ярьдаггүй юмаа.
Өнөөдөр Засгийн газрын амин чухал асуудал бол эдийн засгийн эргэлт. Тийм учраас Засгийн газар үүндээ анхааралтай хандахгүй бол болохгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд хийсэн айлчлалынхаа үеэр хүн эрх, эрх чөлөө, энх тайван гэдгийг онцолсон. Орос, Украины асуудалд Монгол Улс нэг талыг баримтлаагүй энх тайван байр суурин дээрээ бат зогссон нь энэ удаагийн айлчлалын бас нэгэн чухал ач холбогдол боллоо. Ван И болон Лавровын айлчлалын үр дүн хараахан тодорхой болоогүй байна" гэв.