Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч амиа алдсан хүмүүсийн ар гэр болон ард түмнээсээ УУЧЛАЛ гуйлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сөүл хот болон төв болон зүүн бүс нутгуудад орсон борооны улмаас 9 хүн нас барж, 7 хүн сураггүй алга болсон талаар мэдээлсэн. Мөн 2500 гаруй байшин, барилга усанд автаад буй. Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл аадар борооны улмаас хүнд байдалд ороод буй ард түмнээсээ уучлал гуйв.

Мөн нас барсан болон сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрийнхнээс ч уучлал гуйсан юм. Тэрбээр "Би хохирогчдын төлөө залбирч, төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйж байна" гэжээ.

Түүнчлэн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхийлөгч Юн албан тушаалтнуудад ахмад настан, эмзэг бүлгийн хүмүүст анхаарал хандуулахыг үүрэгдсэн аж.

БНСУ: Үргэлжлэн орсны борооны улмаас нас барсан хүний тоо 9 болж, 7 хүн сураггүй алга болжээ
БНСУ: Үргэлжлэн орсны борооны улмаас нас барсан хүний тоо 9 болж, 7 хүн сураггүй алга болжээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав