Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говьсүмбэр аймагт БОАЖ-ын газрын албан хаагчдын зөвлөгөөн болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Говьсүмбэр аймагт “ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ДАСАН ЗОХИЦОХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөн нь орон нутагт оролцогч талуудыг дэмжлэгтэйгээр үндэсний дасан зохицох төлөвлөлтийн үйл явцыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн ажлын уялдааг сайжруулах зорилготой 2022 оны наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, яамны хэлтсийн дарга нар, Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, Байгаль хамгаалагч нар “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөл /NAP in Mongolia/ -ийн хамт олон нийт 250 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Говьсүмбэр аймгийн БОАЖ-ын газрын ахлах мэргэжилтэн Б.Гандулам төрийн дээд шагнал болох "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдлаа.

ТАНИЛЦ: БНХАУ, Монгол Улсын хоорондох харилцааны түүхэн ҮЙЛ ЯВДЛУУД
ТАНИЛЦ: БНХАУ, Монгол Улсын хоорондох харилцааны түүхэн ҮЙЛ ЯВДЛУУД
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.