Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЕГ: Оны эхний долдугаар сарын байдлаар экспортын дүн импортын дүнгээс давлаа

Огноо
Унших
0 минут 49 секунд
Гэрэл зургийг mpa.mn

2022 оны эхний 7 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 11227.4 сая ам.доллар хүрчээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 2647.6 сая ам.доллар буюу 30.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Экспортын дүн импортын дүнгээс 1702.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Экспортод 6464.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.3 хувиар өссөн байна.

Импортоор нийт 4762.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 924.5 сая ам.доллараар буюу 24.1 хувиар өссөн байна.

ТЦА: Орон нутгийн замд зорчихдоо хамгаалах малгай, бүсийг тогтмол хэрэглэх шаардлагатай байна
ТЦА: Орон нутгийн замд зорчихдоо хамгаалах малгай, бүсийг тогтмол хэрэглэх шаардлагатай байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.