Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байна.
Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно.
Тодруулбал, Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
Ч:32А "Улиастай - Офицеруудын ордон" чиглэл дээрх хугацаанд түр зогсох аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!