Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Омикроны BA5 хувилбарын тархалтын оргил үе есдүгээр сарын эхэнд “таарна“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 49 секунд

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор БШУЯ-наас ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцжээ.

Сүүлийн өдрүүдэд манай улсад Омикроны BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. 8 сарын сүүл 9 сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

- Гэр бүлийн орчноос

- Ажлын байрнаас

- Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл

- 27.2 хувь нь 0-4 нас

- 44.6 хувь нь 5-11 нас

- 19.7 хувь нь 12-15 нас

- 8.4 хувь нь 16-17 нас байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.

Манай улсын тухайд 8 дугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.

Зам, гүүрний ажилд оролцож байсан 24 настай иргэн усанд осолдон амиа алджээ
Зам, гүүрний ажилд оролцож байсан 24 настай иргэн усанд осолдон амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.