Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгийн ажилтнуудын цалин 10-30 хувиар нэмэгджээ

Огноо
Унших
1 минут 12 секунд

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзсан.

Уулзалтаар Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа 500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаараа мэдээллээ.

Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх газар 2022 оны 7 сарын 1 өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.

Танилц: “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ын шинэчлэгдсэн хөтөлбөр
Танилц: “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ын шинэчлэгдсэн хөтөлбөр
 
С.Эрдэнэ: Намын анхан шатнаас нэр дэвшээч гэж хүсэлт ирсэн. Би хүлээж авахад бэлэн
С.Эрдэнэ: Намын анхан шатнаас нэр дэвшээч гэж хүсэлт ирсэн. Би хүлээж авахад бэлэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.