Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ын шинэчлэгдсэн хөтөлбөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран даншиг наадмыг зохион байгуулах гэж буй.

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох юм. Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олоной арга хэмжээнүүд болдог.

Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ын шинэчлэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

Орхон аймгийн Жаргалант суманд БООМ өвчин гарч, хөл хорио тогтоожээ
Орхон аймгийн Жаргалант суманд БООМ өвчин гарч, хөл хорио тогтоожээ
 
Д.Тогтохсүрэн: Хурал тасалсан гишүүдэд хариуцлага тооцоход хэцүү
Д.Тогтохсүрэн: Хурал тасалсан гишүүдэд хариуцлага тооцоход хэцүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.