Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар ан агнасан бол 1-5 жилийн хорих ял эдлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнөөдөр /2022.08.02/ "Дархан цаазат Богдхан ууланд хууль бусаар тарвага агнаж байсан" иргэний талаарх мэдээллийг өглөө.

Энэ талаар, ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээлэл өгсөн ба тэрбээр, "Цахим орчинд дархан цаазтай ууланд хууль бусаар тарвага агнаж байсан иргэний тухай мэдээлэл тархсан. Үүний дагуу Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Шалгалтын дүнд ХУД-ийн харъяат 42 настай эрэгтэй, Б гэгч нь Богдхан уулын Жарагалантын ам орчмоор тарваганы нүхэнд урхи, хавх тавьж хууль бусаар тарвага агнаж байсныг илрүүлэн, гар хийцийн буу болон урхинд ашигласан төмөр утас зэргийг хураан авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн дулааны улиралд хууль бусаар ан амьтан агнахгшй байх, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдан авахгүй, худалдахгүй, хадгалахгүй мөн тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хуулинд хууль бусаар ан агнах талаар хуульчилсан байдаг. Үүнд, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ангасан, барьсан, зориудаар тэжээн гаршуулсан, үржүүлсэн, түүхий эдийн зүйлийг хадгалсан, гадаад улс руу гаргасан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ял эдлүүлнэ гэж заасан байдаг" гэлээ.

“Гэр бүлийн тухай” хуулиар шийдвэрлэгдсэн 4690 хэргийн 331 нь эцэг тогтоох хэрэг байна
“Гэр бүлийн тухай” хуулиар шийдвэрлэгдсэн 4690 хэргийн 331 нь эцэг тогтоох хэрэг байна
 
Хүүхэд, залуучуудын “The Color Card” шинэчлэгдлээ
Хүүхэд, залуучуудын “The Color Card” шинэчлэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.