Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулиар 2021 онд 4690 хэрэг шийдвэрлэжээ. Түүний 2823 буюу 60.2 хувь нь гэрлэлт цуцалсан, 331 буюу 7.1 хувь нь эцэг тогтоосон хэрэг байна. Харин үлдсэн 1297 буюу 27.7 хувь нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах байгаа бол 16 буюу 0.3 хувь нь эцэг, эх байх эрх хассан, 23 буюу 0.5 хувь нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, 200 буюу 4.3 хувь нь бусад хэрэг байна.
“Гэр бүлийн тухай” хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 42-оор буурахад эцэг тогтоосон хэрэг 71-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин гэрлэлт цуцалсан маргаан 97-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 -ээр өссөн байна.
Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2 хувь байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8 хувийг эзэлж байна.