Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагдаагийн алба хаагчийн араас нулимж, хэл амаар доромжилсон Турк жолоочийг 250 мянган төгрөгөөр торгосон“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Энэ оны долдугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22 товчооны орчим каргоноос болоод хүмүүс маргалдаж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн. Каргогоор ирсэн ачаа бараатай холбогдуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтын үр дүнд тухайн каргогоор ирсэн ачаа барааг өгөхгүй байгаа асуудал нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл тогтоогдсон учир хэрэг бүртгэлт нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа нарт иргэд "Турк улсын иргэд гар буутай байж болзошгүй" гэх мэдээллийг өгсөн. Турк иргэдийн биед болон тээврийн хэрэгслээс галт зэвсэг илрээгүй.

Харин шалгалтын ажиллагаа хийсэн цагдаагийн алба хаагчийн араас нулимж, хэл амаар доромжилсон Турк жолоочийн үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн дагуу 250 мянган төгрөгөөр торгосон" гэв.

ЦЕГ: Өндөр хүчдэлд цохиулж нас барсан алба хаагчийн хэрэгт холбогдуулан 017 дугаар ангийн ажилтнуудыг шалгаж байна
ЦЕГ: Өндөр хүчдэлд цохиулж нас барсан алба хаагчийн хэрэгт холбогдуулан 017 дугаар ангийн ажилтнуудыг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд