Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дани, Германы сурагчид хичээлдээ явж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Данийн Вант Улс даяар 11 нас хүртэлх хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эргэн орсон байна. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен сургуульдаа ирсэн хүүхдүүдийг угтан авчээ. Тэрээр хязгаарлалтыг бууруулах чиглэлээр улс төрийн түншүүдтэй хэлэлцэж байгаагаа тэмдэглээд зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ байлгахыг илүүд үзэж байгааг ойлгож байна гэжээ.

Цар тахлын улмаас Данийн сургуулиуд өнгөрсөн сарын 12-ны өдрөөс хаалгаа хаасан бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 8575-д хүрсэн ба үүнээс 422 хүн нас барсан байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс сургуулиудаа үе шаттайгаар нээхээр болсон байна. Эхний ээлжинд төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж, дараа нь бага ангиуд сургуульдаа явж эхлэх юм байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтэл 40 хувиар буурчээ
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтэл 40 хувиар буурчээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга