Яармагийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд өөрчилж НҮХЭН ГАРЦ байгуулах ажил хийгдэхээр болжээ. Тодруулбал, наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажлын хүрээнд “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах аж. Үүнд:
- Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
- Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт орно.