Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харцага Г.Ганхуяг: Ц.Содномдорж хоёр удаа авто осол хийж хүн гэмтээсэн. Би улаан нүүрээрээ хүн амьтнаас гуйж ХАМГААЛСАН

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 53 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн Баасан гаригт Хөвсгөл аймгийн 90, 91 жилийн ойд зориулсан аймгийн цол олгох барилдаан Мөрөн хотод зохион байгуулагдсан.

Тус барилдаанаас үүдэлтэй маргаан даамжирсаар байна. Үүнтэй холбоотой залуу болон цолтой бөхчүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа билээ.

Үүний нэг нь Улсын арслан Х.Мөнхбаатар байсан. Тэрбээр "Хөвсгөлийн цол олгох наадам хүчингүй шүү. Биеэр ирсэн бөхчүүдээ бүртгэхгүй байж хаа байсан Дундговь аймагт барилдаж байгаа хүнийг Содномдорж бүртгэлд оруулсан байна. Дүү нар хэлмэгдэв ээ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд амжсан.

Тэгвэл улсын арслан Ц.Содномдоржтой хаягласан өөр нэг хатуухан байр суурийг улсын харцага Г.Ганхуяг илэрхийллээ.

Тэрбээр "Арслан Содномдорж Улсын арслан болчихоод л "Сумын заан" төрүүлээд явж байдаг арслан сонсоочгүй. Чи Үндэсний бөхөд маш их өртэй шүү. Со арслангийн шуналыг лусын хаан ч гүйцээж барахаа байгаад байна. Сүүлдээ мөрийтэй тоглоомын газруудаас, гадаадын казиногоос л нэр нь сонсогддог болж. Хүн насаараа залуу байж бяр хүчтэй барилдахгүй. Жаахан ухаантай бай" хэмээжээ. Мөн "Олон жил гүтгүүлж гүжүрдүүлж явна даа. Содномдоржын араас хамгийн их гүйж явсан хүн нь уг нь би юм шүү. 2 ч удаа авто аваарын хэрэг хийж хүн гэмтээхэд нь би л улаан нүүрээ улалзуулж хүн амьтан гуйж аварсан байдаг юм" хэмээн цахим хуудсанд нийтэлжээ.

КОВИД-19: Орон нутагт бүртгэгдсэн 74 халдварын 63 нь Өмнөговь аймагт илэрчээ
КОВИД-19: Орон нутагт бүртгэгдсэн 74 халдварын 63 нь Өмнөговь аймагт илэрчээ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.