Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сосорбарам гавьяатын зуслангийн гадаа БАГТАЙ жагссан иргэдийг Х.Бээжин “ТОЛГОЙЛСОН“ уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд
Ubn.mn

Өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан 10 хүн жагссан талаар бид мэдээлсэн. Энэ талаар тэрбээр өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдэгдэхдээ жагссан иргэдийн нэг нь Х.Бээжин байсан бөгөөд түүнийг яриа, хоолойны өнгөөр нь хэн болохыг танисан гэсэн юм. Тэрбээр өөрийг нь болох намын нөхдийг нь заналхийлж байна хэмээн илэрхийлсэн байдаг.

Эргэн сануулахад, жагсаалыг "толгойлсон" гэгдээд буй Х.Бээжин нь өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан юм. Үүний дараа тэрбээр Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүсийг дахин Оросын эсрэг жагсаал зохион байгуулбал гурил биш ТАШУУР авч очно хэмээн мэдээлэл хийж байсан билээ.

Хамгийн анхаарал татаж байгаа нь, тэрбээр эл мэдээллийнхээ үеэр "100 жилийн найрамдалт харилцаагаа авч үлдэхийн тулд Э.Бат-Үүл тэргүүтэй нөхдүүдтэй тэмцэхээр албан ёсны бүлгэм байгуулж байгаа" гэж хэлж байв. Үүнээс үзэхэд, Д.Сосорбарам гавьяатын зуслангийн гадна жагссан хүмүүс тухайн бүлгэмийнхэн байсан уу. Түүнийг нь Х.Бээжин тэргүүлдэг үү гэх асуултууд урган гарч байна.

SOCIAL POP: Д.Монголхүүгийн кино зураг авалтын үед вагон дотор буутай авхуулсан зургийг цагдаагаас утсаар тодруулжээ
SOCIAL POP: Д.Монголхүүгийн кино зураг авалтын үед вагон дотор буутай авхуулсан зургийг цагдаагаас утсаар тодруулжээ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.