Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралиас 31 иргэн Франкфуртээр дамжин эх орондоо ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцах иргэдэд хандан мэдээлэл хийжээ. Уг мэдээлэлд:

Монгол Улсад тусгай үүргийн онгоцоор буцахаар өргөдөл гаргасан иргэдэд

 

Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 5 дугаар сарын 2-нд Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт багтан нисэх боломжтой гэж шийдвэрлэсэн нийт 31 иргэний нэрсийг хүлээн авав. Үүнд бага насны хүүхэдтэй ангилалд 16, жирэмсэн ангилалд 11, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 4 иргэн тус тус байна. Өндөр настан ангилалд энэ удаад 75-аас дээш насны хүмүүсийг оруулахаар УОК шийдвэрлэж, энэ ангилалд Австралиас хүн ороогүй байна.

Австралиас 4 дүгээр сарын 30-наас өмнө Сөүл шууд орох онгоц байхгүй, дамжиж очих нь өндөр өртөгтэй гэдгээр Австралиас буцах иргэдийг Франкфуртээр авахаар шийдвэрлэсэн байна.

Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож зааварчилга өгөх болно. Тантай холбогдоогүй нөхцөлд УОК-ын тухайн шийдвэрт багтаагүй гэж ойлгохыг хүсье.

Шийдвэрийг УОК гаргасан ба Европын орнууд болон Австрали, Канад зэрэг улс орнуудаас олон иргэн дээрх ангилалд багтаснаас 240 хүнийг л сонгосон тул дийлэнх иргэд шийдвэрт багтаагүй гэж бидэнд мэдээлэв.

Жич: ЭСЯ нь 3 дугаар сарын 15-наас эхлэн 4 дүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд нийт 1,177 иргэний буцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу холбогдох ангилалд орох 792 иргэний өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг 4 дүгээр сарын 23-нд Улсын Онцгой Комисст хүргүүлсэн болно. Холбогдох ангилалд багтаагүй 385 хүний өргөдлийг ч мөн хүргүүлсэн.

Эх сурвалж: Австрали дахь Монгол улсын элчин сайдын яам

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.