Өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүрэгт бага насны (11 сартай) хүүхэд өлсөж буюу шүүх эмнэлгийн шинжилгээгээр хэзээ сүүлд хоол идсэн нь мэдэгдэхгүй, ходоод нь хоосон байдалтай эндсэн тохиолдол гарсан тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотой ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс залруулга хийжээ. Залруулгад "БЗД-ийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд 72 цаг хоол идээгүйн улмаас "Өлсөж" нас барсан гэсэн мэдээлэл нь ХУДАЛ мэдээлэл болно" гэсэн байна.
Түүнчлэн өвчний улмаас нас барсан хүүхдийн талаар ийм ташаа мэдээлэл гарсанд ар гэрийн зүгээс маш их гомдолтой байгаа талаар дурджээ.