Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Коронавирусний халдвараар өвчилсөн ОЮУТАН ЭДГЭРЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан нэг өвчтөнөө эдгээн, сувилал руу шилжүүлж байгааг мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдөр манай ХӨСҮТ коронавирусын халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээж 14 хоногийн хяналтад сувилал руу шилжүүллээ. Энэ маань оюутан хүүхэд байгаа юм. Одоо ХӨСҮТ-ийнхэн маань бүх хүнээ хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж тайлах сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна. Баярлалаа, та бүхэндээ" гэж фейсбүүк хуудастаа нийтэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн тоо 37 байна. Үүнээс 8 иргэн нь эдгэрч, 29 иргэн үргэлжүүлэн эмчлүүлж байна. 

Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн 19 нь эмэгтэй, 18 нь эрэгтэй байна. Мөн дээрх иргэдийг насны бүлгээр нь харьцуулан авч үзвэл, 10-14 насны 2, 15-19 насны 7, 20-24 насны 13, 25-29 насны 2, 30-34 насны 5, 40-44 насны 1, 45-49 насны 2, 50-54 насны 2, 55-59 насны 1, 65-69 насны 1 өвчтөн халдвараар өвчилжээ.

15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ
15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ
 
“M-Си-Эс Энержи“ баг ялж хүснэгтийн тэргүүллээ хадгалж үлдлээ
“M-Си-Эс Энержи“ баг ялж хүснэгтийн тэргүүллээ хадгалж үлдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.