УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авч дууслаа.
Нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөрт багтаан сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ.
Хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүд:
- Монгол Ардын нам
- Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
- Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/
- Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
- Ардчилсан нам
- Дэлхийн Монголчууд нам
- Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
- Эх Орончдын Нэгдсэн нам
- Ард Түмнээ Хайрлая нам
- Ард Түмний нам
- Хөгжлийн Хөтөлбөр нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Их Эв нам
- Зон Олны нам
- Монголын Ногоон нам
- Эх орон нам
- Ардчилал шинэчлэлт нам
- Ард Түмний Олонхийн Засаглал нам
- Гэр хороолол хөгжлийн нам
Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад дөрөвдүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.