Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Монголын язгуур соёл, зан заншил, өв уламжлал, хэл аялгууны арвин сан хөмрөгтэй Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд болох гэж байна.

Монгол Улсын УИХ-ын гишүүн Ширнэнбаньдын АДЬШАА, МУ-ын УИХ-ын гишүүн Чинбатын УНДРАМ нарын санаачлагаар Соёлын яамны дэмжлэгтэйгээр энэ удаагийн соёлын өвийн өдрүүдийн арга хэмжээ болох аж.

Өв соёлоо эрхэмлэн дээдлэгч та энэхүү соёлын өвийн өдөрт хүрэлцэн ирснээр:

✅108 магтаалч
✅21 цуурч
✅Бийчид
✅Хөөмэйч, ерөөлчид
✅Эртний болоод өнөө хүртэл амьдаараа хадгалагдан яваа их өвийг харуулсан өвөрмөц нээлт, хаалтын концерт
✅Монгол, Тува, Өвөрмонгол, ШУӨЗО-ны урианхайчуудын хэл аялгуу, хувцас хэрэглэл, өв соёлыг нүдээрээ харах боломж

✅Монголын хамгийн эртний харваа буюу өвөг харваа Урианхай сурын өрсөлдөөнт баг харваа, онч мэргэнийг шалгах Зүс харваа

Аман билгийн тэмцээн:

✅Урианхай тууль, ерөөл, магтаал
✅Икэл, цуур, товшуурын аялгуу
✅Урианхай хошин яриа (шоо яриа)
✅Урианхайн уртын болон богинын дууг өвлөн тээж яваа өвлөн уламжлагчдын уран яруу өвөрмөц тэмцээнийг үзэн сонирхоно.

Эрт цагаас өнөө хүртэл уламжлагдан яваа тоглоом наадгай

✅Хорол, үүшүүр, 100 цааст хөзөр, Буган шатар, нар сэмбэ, унага даага нийлүүлэх, шагай, цах гээд уламжлалт магадгүй өмнө нь харж байгаагүй тоглоом наадгайг та нүдээрээ харж тоглож, оролцох ч боломжтой.

✅Урианхай, Тува түмний түүх, хэл, ёс заншил, соёлын эрдэм шинжилгээний хурал гээд өргөн цар хүрээтэй болно.

Цар хүрээ:

Монгол Улсын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймаг, Улаанбаатар, Эрдэнэт хот, Налайх, Багануур дүүрэг,
Тувагийн БНУ-ын өвлөн уламжлагчид, Өвөрмонгол, ШУӨЗО-ны алтайн урианхайчууд

Наадам:
Хэзээ: 2022.07.25, 26-нд
Хаана: Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг, Толбо нуурын хөвөөнөө

Дэлгэрэнгүй мэдээллийг:

8811-4508, 9998-9596 утаснаас болон энэхүү пэйже хуудасны чатаар авах боломжтой.

Хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ЗОДОГЛОХООР БОЛЖЭЭ
Хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ЗОДОГЛОХООР БОЛЖЭЭ
 
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн таван хэлээр анх удаа шууд дамжуулж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн таван хэлээр анх удаа шууд дамжуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.