Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргааш буюу энэ сарын 10-нд эхэлнэ. Үндэсний их баяр наадмын барилдааны үеэр Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслолын арга хэмжээ тавын даваа эхлэхиийн өмнө болох юм.
Уг арга хэмжээнд түүний шавь болох Дархан аварга А.Сүхбат, С.Мөнхбат, Даян аварга Н.Батсуурь, аварга О.Балжинням, П.Бүрэнтөгс нар оролцож, улмаар зодоглох мэдээлэл бий. Үүнээс гадна улсын наадмаар нэгэн сонирхолтой үйл явдал болох нь. Энэ нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн наадмаар зодоглохоор бүртгүүлсэн байна.