Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Оюуны өмчийн газрын дарга 428 мянган төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ.

Тэгвэл Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан нь 2020 онд нийт орлогоо 25 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 5 сая 140 мянган төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 60 сая төгрөгөөс, 5 сая 900 мянган төгрөг болж буурсан байна.

Түүний жилийн нийт орлого нь таван сая 140 мянган төгрөг бол сарын цалин нь 428 мянган төгрөг болж таарч байна.

Тэрбээр 2020 онд нийт 920 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто граж мэдүүлсэн бол 2021 онд нийт 366 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоол мэдүүлжээ. Мөн 2020 онд 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий BMW X-6 маркийн автомашин мэдүүлсэн нь 2021 онд мөн үгүй болжээ. Харин дотоодын банканд 280 сая төгрөгийн хадгаламжтай байсан нь 2021 онд 187 мянган төгрөг болж буурчээ.

Буйр нууранд хийлдэг завьтай алга болсон 2-22 насны таван иргэнийг нэг хоногийн дараа олжээ
Буйр нууранд хийлдэг завьтай алга болсон 2-22 насны таван иргэнийг нэг хоногийн дараа олжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.