Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 135 мянганаас 5 тэрбум төгрөг хүртэлх хадгаламжтай Засгийн газрын гишүүдийн ХОМ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
19 минут 56 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр Монгол Улсын сайдуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж 135 мянган төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржын орлого өмнөх жилээсээ 7 сая төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал 2020 онд 35 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 42 сая болон нэмэгдсэн байна. Гэр бүлийн орлого 6 сая хэвээрээ. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай байсан бол 383 сая төгрөгийн хоёр орон сууц, хоёр авто зогсоол, нэг зуслангийн байшинтай болж нэмэгдсэн байна.

Мөн тэрбээр 29 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Venza автомашинтай. 7 сая төгрөгийн үнэт эдлэл,135 мянган төгрөгийн хадгаламжтай.

1 тэрбумын байртай байсан Сангийн сайд Б.Жавхлан БАЙРГҮЙ болжээ

Тэрбээр 2020 онд нийт орлогын хэмжээгээ 36 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 430 сая төгрөг болж өсжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 58 сая 600 мянган төгрөгөөс 64 сая 800 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

2020 онд 80 сая төгрөг бүхий суудлын жижиг авто машинтай гэж мэдүүлсэн бол 2021 онд 195 сая төгрөгийн туулах чадвар өндөр жийп машинтай болжээ. Мөн Адуу-80, Хурдан удмын адуу-28, Хонь-400, Үхэр-20 бүхий 257 сая төгрөгийн малтай байсан бол 2021 оны байдлаар Үхэр-26, Хонь-600, Хурдан удмын адуу-48, Адуу-200 бүхий 445 сая төгрөгийн малтай болж нэмэгджээ.

2020 онд 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 50 сая болж өссөн байна.

Харин 2020 онд нийт нэг тэрбум 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-1, автозогсоол-1 гэж мэдүүлсэн бол 2021 онд ямар нэг орон сууц, авто зогсоол мэдүүлээгүй байна.

2020 онд 2 сая 300 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2021 онд 1 сая 800 мянган төгрөг болж буурчээ.

Тэрбээр 2020 онд ямар нэг зээл болон авлагагүй байсан бол 2021 онд 404 сая төгрөгийн авлага, 123 сая төгрөгийн зээлтэй болсон байна.

"Тэрбумаар хэмжигдэх үнэт эдлэлтэй сайд"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 8 тэрбум 311 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 8 тэрбум 744 сая төгрөг болж нэмэгджээ. Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2020 онд 281 сая 100 мянган төгрөг байснаас 2021 онд 598 сая 400 мянган төгрөг болж өсчээ.

Тэрбээр 4 тэрбум 462 сая 333 мянган төгрөгийн нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай.

1 тэрбум 654 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 4 тэрбум 905 сая 373 мянган төгрөгийн авлагатай. 244 сая төгрөгийн зээлтэй аж. Мөн 300 сая төгрөгийн үнэлгээ бүхий туулах чадвар өндөр Lexus 570 машин хөлөглөдөг.

2020 онд дотоодын банканд 67 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 14 сая төгрөг болж буурчээ.

"Зам тээврийн сайдын гэр бүлийн орлого 176 сая төгрөгөөр нэмэгджээ"

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь 2020 онд 67 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 64 сая төгрөг болж буурчээ. Харин 2020 онд гэр бүлийн гишүүдийг орлогогүй гэж мэдүүлсэн бол 2021 онд 176 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

719 сая төгрөгийн 2 орон сууц, нэг амины орон сууц, нэг хашаа байшин, 1 зогсоолтой.

Тэрбээр 2020 онд 22 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 78 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн нь 2021 онд ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Мөн 2020 онд дотоодын банканд 213 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 219 сая төгрөг болж 6 сая төгрөгөөр нэмэгджээ.

Харин 2020 онд 315 сая төгрөгийн авлагатай байсан бол 2021 онд ямар нэг өөрчлөлт ороогүй буюу 315 сая төгрөгийн авлагатай хэвээр байна.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар нь 2020 онд "Аргалант Атар" ХХК, "Монгол чихэр корпораци" ХХК-уудын 100 хувийн хувьцаа эзэмшдэг байсан бол 2021 онд зөвхөн "Аргалант Атар" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг болжээ.

"Байгаль орчны сайд 100 сая төгрөгийн газар эзэмшдэг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нь нийт орлогын хэмжээгээ 110 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 22 сая 800 мянган төгрөг аж.

450 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай. 50 сая төгрөгийн Chrysler, Dodjedurango маркийн автомашинтай. Мөн 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 400 метр квадрат газар өмчилдөг. Дотоодын банканд 12 сая төгрөгийн хадгаламжтай бол 95 сая төгрөгийн зээлтэй байна. Б.Бат-Эрдэнэ сайд нь Монгол Тулгат Финанс ХХК, Монмарт трэйд ХХК-ийн 150000 болон, 100 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг.

"Хууль зүйн сайдын үл хөдлөх хөрөнгө 500 гаруй саяар нэмэгджээ"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 28 сая гэж мэдүүлсэн бол 2021 онд 26 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2021 онд 98 сая төгрөг байсан бол 2022 онд 24 сая төгрөг болж мөн буурсан байна.

Тэрбээр 2020 онд нийт 650 сая төгрөг бүхий нийтийн орон сууц-1, зуслангийн байшин-1-ийг мэдүүлсэн бол 2021 онд 1 тэрбум 122 сая төгрөг болж нэмэгджээ. Энэхүү үнэлгээ нэмэгдсэн нь 2021 онд нийтийн орон сууц нэгээр нэмэгдэж нийтийн орон сууцны тоо 2 болсонтой холбоотой аж.

Мөн 2020 онд 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 маркийн автомашин- 1 ширхгийг мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөлт ороогүй байна.

194 сая төгрөгөөр үнэлэгдэх Адуу-23, Хонь-600, Ямаа-110, Үхэр-16, Хурдан удмын 35 адуутай.

Харин 2020 онд 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 480 метр квадрат газар эзэмшдэг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөгдөөгүй байна.

2020 онд дотоодын банканд 14 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэж мэдүүлсэн нь 2021 онд 11 сая төгрөг болж буурчээ.

Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК зэргийн 1072ш, 1063ш, 1072ш, 1072ш, 1072ш хувьцаа эзэмшдэг байсан хэмээн мэдүүлсэн бол 2021 онд Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш, 1072ш, 1072ш, 1063ш, 1072ш эзэмшдэг болжээ.

"Соёлын сайдын жилийн орлого 230 сая. Гэр бүлийнх нь гишүүний орлого 3 тэрбум"

Соёлын сайд Ч.Номин нь нийт орлогын хэмжээгээ 235 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь гурван тэрбум 785 сая төгрөг аж. Түүнчлэн нийт 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээ бүхий найман нийтийн орон сууц, гурван авто зогсоол, хоёр өвөлжөө, хаваржаатай. Дотоодын банканд дөрвөн тэрбум 196 сая төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банканд нэг тэрбум 124 сая төгрөгийн хадгаламжтай. 22 тэрбум 300 сая төгрөгийн авлага, 9 тэрбум 300 сая төгрөгийн зээлтэй байна. Харин 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.

"Хурдан удмын адуутай эмэгтэй сайд"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 220 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 421 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 2020 онд 143 сая төгрөг байсан бол 2021 онд 145 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

Тэрбээр 2020 онд 76 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-1-ийг мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөлт ороогүй байна.

2020 онд 30 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын 5 адуу мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөгдөөгүй.

107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 150 сая төгрөгтэй.

2020 онд тэрбээр 518 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 726 сая төгрөг болж өсчээ.

Мөнхийн үсэг ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Баялгийн хувь ХК, Женко тур ХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, Эко цаас ХХК, Батар Интернейшнл ХХК-ийн 19081ш, 29738ш, 850109ш, 27303ш, 10000ш, 62500ш, 10000ш, 10000ш, 500ш, 100ш хувьцаа эзэмшдэг хэмээн 2020 онд мэдүүлж байжээ.

Харин 2021 онд Батар Интернейшнл ХХК, Эко цаас ХХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, Женко тур ХК, Баялгийн хувь ХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Мөнхийн үсэг ХХК-ийн 100ш, 500ш, 10000ш, 10000ш, 62500ш, 10000ш, 850109ш, 27303ш, 29738ш, 19081ш хувьцаа эзэмшдэг болж өөрчлөгджээ.

"Эрчим хүчний сайдын орлого 82 сая төгрөгөөр буурч, гэр бүлийн гишүүдийнх нь 98 сая төгрөгөөр нэмэгджээ"

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 111 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 29 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 2020 онд 98 сая төгрөг байсан бол 2021 онд 196 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

Тэрбээр 2020 онд 235 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-3, бусад-1 /өвөлжөө, хаваржаа гэх мэт/-ийг мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөлт ороогүй байна. 2020 онд ямар нэг тээврийн хэрэгсэл мэдүүлээгүй бол 2021 онд 23 сая төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai, Sonata 7 маркийн суудлын жижиг машин нэгийг мэдүүлсэн байна.

464 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай. 21 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай.

Хадгаламжиндаа 54 сая төгрөгтэй. 270 сая төгрөгийн авлагатай. 200 сая төгрөгийн зээлтэй.

Н.Тавинбэх сайд 2020 онд Эрдэнэс таван толгой ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Разно импекс нэгдэл ХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш, 1072ш, 1072ш, 51ш, 1072ш хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөлт ороогүй.

"А.Ариунзаяа сайд машингүй ч 55 сая төгрөгийн мотоциклтой"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 38 сая 900 мянган төгрөг гэж мэдүүлсэн бол 2021 онд 36 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2020 онд 51 сая төгрөг байсан бол 2021 онд 48 сая болж буурсан байна.

646 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг граж, нэг орон сууцтай. Тэрбээр автомашингүй ч 55 сая төгрөгийн мотоциклтэй.

82 сая төгрөгийн үнэт эдлэл, хадгаламжиндаа 138 сая төгрөгтэй. 100 сая төгрөгийн зээлтэй байна.

Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш, 535ш, 1072ш, 1072ш хувьцаа эзэмшдэг гэж 2020 онд мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөгдөөгүй байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын жилийн орлого 30 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 4 сая төгрөг. 320 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууцтай.

98 сая төгрөгийн Ланд круйзер машинтай бол 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 30 хонь, 10 Сайн үүлдрийн үхэртэй. 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 135 сая төгрөгтэй. 320 сая төгрөгийн авлагатай. 70 сая төгрөгийн зээлтэй аж.

Эрдэнэс таван толгой, Эрдэнэс таван толгой, Эрдэнэс таван толгойн 536ш, 1072ш, 1072ш хувьцаатай гэж 2020 онд мэдүүлсэн нь 2021 онд мөн л өөрчлөгдөөгүй байна.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар 650 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын жилийн орлого 26 сая, гэр бүлийн орлого 122 сая төгрөг. 650 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний обьект, нэг зогсоол, хоёр гражтай. 20 сая төгрөгийн Kia, SORENTO автомашинтай. 8 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 адуутай. 65 сая төгрөгийн үнэт эдлэл нь 5 сая болж буурчээ. Хадгаламждаа 45 сая төгрөгтэй, 205 сая төгрөгийн авлагатай. 10 сая төгрөгийн зээлтэй. Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Инжирийн үндэс ХХК, Их инжирийн үр ХХК, Прайм Лөүн ББСБ ХХК ХХК-иудад хувь эзэмшдэг.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 658 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, орлого нь 48 сая төгрөг

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 658 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоолтой. Жилийн орлого нь 48 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 73 сая төгрөг. 155 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570- 1, Lexus, RX 350 машинтай. 50 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 19 сая төгрөгтэй бол 125 сая төгрөгийн зээлтэй.

"ХААХҮ-ийн сайд нэг тэрбум 620 сая төгрөгийн малтай"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нь 2020 онд өөрийн орлогоо 57 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 29 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 181 сая төгрөгөөс 372 сая төгрөг болж өсчээ.

Тэрбээр нийт 530 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, гурван зуслангийн байшин, нэг гэр, нэг авто гражтай.

2020 онд нийт 365 сая төгрөгийн Хурдан удмын адуу-18, Үхэр-120, Адуу-236 байсан бол 2021 онд Адуу-256, Үхэр-150, Хурдан удмын адуу-29 болж нийт үнэлгээ нь нэг тэрбум 620 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн 10 сая төгрөгийн газар, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 2020 онд 27 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2021 онд 29 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

Нэг тэрбум 81 сая төгрөгийн авлагатай.

"Хамгийн "даруухан" тээврийн хэрэгсэлтэй сайд"

Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нь 2020 онд нийт орлогоо 141 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан нь 2021 онд 31 сая төгрөг болж буурчээ. Мөн гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 28 сая төгрөг байсан бол 2021 онд ямар ч орлогогүй болсон байна.

Тэрбээр нийт 460 сая төгрөг бүхий хоёр нийтийн орон сууцтай. 17 сая төгрөгийн үнэтэй Toyota, Prius маркийн нэг автомашинтай. 45 сая төгрөгийн газар, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 26 сая төгрөгийн хадгаламжтай. Ямар нэг зээлгүй харин 19 сая төгрөгийн авлагатай аж.

UBN TEAM

Дарханы төмөрлөгийн үйлдвэр зээлээ төлсөн ч Хөтөлийн цементийн үйлдвэр 61.3 сая ам.долларын ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА
Дарханы төмөрлөгийн үйлдвэр зээлээ төлсөн ч Хөтөлийн цементийн үйлдвэр 61.3 сая ам.долларын ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.