Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр зээлээ төлсөн ч Хөтөлийн цементийн үйлдвэр 61.3 сая ам.долларын ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА

Огноо
Унших
1 минут 20 секунд

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг концессын гэрээгээр 2014 онд авсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй "Кью Эс Си" ХХК-иас төр өмчөө буцаан авах шийдвэр гаргасан билээ. Уг асуудлаас болж "Кью Эс Си" компани Засгийн газрыг шүүхэд дуудсан. Харин Засгийн газрын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаад буй юм. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгээр “овоглогддог” тус компани Хөгжлийн банкнаас 71,3 сая ам.долларын зээл авсан ч зээлээ эргэн төлөөгүй байсан юм. Тиймээс талууд шүүхэд хандаж, маргаан Хөгжлийн банкны талд шийдвэрлэгдэж, 192 тэрбум төгрөгийн зээлийг "Кью Эс Си" төлөх ёстой гэж шийдсэн юм.

Тэгвэл "Кью Эс Си" ХХК өчигдөр буюу зургадугаар сарын 30-нд уг зээлээ төлжээ.

Дашрамд дурдахад, Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий компанийн нэг болох Хөтөлийн цементийн үйлдвэрийг мөн л төрд буцаан авах шийдвэр гаргасан. Тэгвэл тус компанид Хөгжлийн банкнаас 61.3 сая ам.долларын зээл олгосон ч мөн л төлөөгүй байна

Наадмын тасалбар өнөөдрөөс эхэлж худалдаалагдана
Наадмын тасалбар өнөөдрөөс эхэлж худалдаалагдана
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.