Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амбер Хөрд давж заалдахаар төлөвлөж байгаа гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 48 секунд

АНУ-ын Виржиниа мужийн тангарагтны шүүх жүжигчин Жонни Деппийн нэр хүндэд түүний хуучин эхнэр Амбер Хердийг халдан гүтгэсэн гэж үзэж, түүнд 15 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаад байгаа.

Амбер Хөрдийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Тиймээс Жонни Деппт нөхөн төлөх ёстой 15 сая долларыг өгөхгүй гэж түүний хуульч мэдэгджээ. Жүжигчин бүсгүй тэмцлээ зогсоохгүй ба үргэлжлүүлэн давж заалдах шатанд хүсэлтээ өгөх гэнэ.

"Шүүгчдийн шийдвэрийг тэр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс давж заалдахаар төлөвлөж байгаа" гэж түүний төлөөлөгч Алафайр Холл мэдэгдсэн байна.

ХБ-тэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хийсэн судалгааны дүнг танилцууллаа
ХБ-тэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хийсэн судалгааны дүнг танилцууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд